МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тус нам багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагыг зүй ёсны хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын олохыг бүрдүүлж байгаа МАХН-ын мөрийн хөтөлбөрт цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт бий. Энэ амлалтаасаа буцаж, тайлбар хийж байгаа нь залилан, луйвар хийж байгаа хэрэг. МАН, УИХ, Засгийн газар өгөн амлалтандаа эзэн байж, ард түмний цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна. У.Хүрэлсүхийн хөнжлийн хэмжээ хүрэхгүй байж болно. Гэхдээ ард түмний төлж байгаа татвар, орлогоос харахад цалин нэмэх бүрэн боломж бий. Багш, эмч нарын цалинг наад зах нь хоёр дахин нэмэх боломжтой” гэв. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Боловсрол, эрүүл мэндийнхэн салбарынхан цалин мөнгө гуйгаагүй. Харин амлалтаа биелүүл гэж байгаа юм. Хэрвээ чадахгүй бол төрийн эрхийг худлаа хэлж авсан гэдгээ хэлэх ёстой. Амлалтаа биелүүлж чадахгүйгээ зарлах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авсан бол хариуцлага хүлээнэ” хэмээж, цалингийн асуудлаар бусад намуудыг байр сууриа илэрхийлэхийг шаардав.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна