Зуны нарлаг өдрүүд дуусаж намрыг налгар өдрүүд эхэлсэн билээ. Алтан намрыг угтаж анги, ажлын хамт олноороо сайхан байгальтай ойрхон газар амрах бодолтой байна уу? Тэгвэл таньд тав тухтай, байгалийн сайханд үзэж харах юмтай амралтыг санал болгож байна. Энэ бол Тэрэлжийн мэлхий хаднаас гүнжийн сүм явах замд байрлах Хүслэн Camp. Уг амралтын газар нь 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 40-50 хүн хүлээн авах чадалтай юм. Хүслэн амралтын газар нь таны тав тухыг бүрэн хангах 5-н ортой гэр болон өрөө тус бүр 3-н ортой хаус, 40-50-н хүн зэрэг хүлээн авах боломжтой гэр зоогийн газар, мөн боловсон нойл, дүш таныг хүлээж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбай, сагс, гар бөмбөгийн талбай, ширээний теннис, караоке зэргээр тоноглогдсон энэхүү амралт таныг хэзээ ч уйдаахгүй бөгөөд тав тухтай сайхан амралтыг бий болгож чадна. Мөн гүнжийн сүмтэйгээ ойрхон тул та агаарт алхангаа тус сүмээр ороод гарах боломжтой. Бүхэлдээ уул, модоор хүрээлэгдсэн уг амралтын газар таньд ихээхэн таалагдах болно. Тав тухтай амралтыг хайж байгаа хэн бүрийн өмнө Хүслэн амралтын газрын хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хаяг: Улаанбаатар хотоос засмал замаар 55 км яваад Тэрэлжийн мэлхий хаднаас гүнжийн сүм явах замд Хүслэн Camp
Холбогдох утас: 93280283 89167773 95824444 89160977
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа