Танхим дүүрэн үзэгч, халуун алга ташилтан дор “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид цоо шинэ тэсрэлт хийсэн бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзлаа. Зөвхөн шилдгүүдээр багаа бүрдүүлсэн тэдний тоглолтыг үзсэн хүн бүр сэтгэл хангалуун гарч яваа харагдана лээ. Стрессээр дүүрэн энэ нийгэмд тэдний тоглолтыг зорин ирсэн үзэгчдийг нэг өдөр ч болтугай сэтгэлийг сэргээж тэдний стрессийг үргээж байлаа. “Сошиал эвлүүлэг” шоу тоглолтын бас нэг гэнэтийн бэлэг нь урилгаар Дуучин А.Түмэн-Өлзий, олон нийтэд “булдруу” нэрээрээ танил болсон бяцхан хүү А.Өсөх-Ирээдүйн нар ирж ая дуугаа өргөлөө. Бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй тус тоглолтонд оролцохоор алс хол Увс аймгаас урилгаар хүрэлцэн ирсэн гэнэ. Мөн “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд гэнэт тайзан дээр гарч ирж үзэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. “Сошиал эвлүүлэг” шоу тоглолт дуу бүжиг инээд наргиан бэлэглэсэнээс гадна нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах үзүүлбэрүүдтэй жинхэнэ шоу тоглолт болжээ. Хайртай гэр бүл, дотны найз нөхөдтэйгээ нэгэн өдрийг стрессдэлгүй, элгээ хөштөл инээхийг хүсвэл “Мөрөөдлийн театр”-ын цоо шинэ уран бүтээл болох “Сошиал эвлүүлэг” шоу тоглолтыг үзээрэй.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна