Кристал Харрис үнэтэй бэлгээ буцаан авна


Хью ХЕФНЕР “зугатсан сүйт бүсгүй”-гээ буцаан авчраад их л жаргалтай байгаа гэнэ. Плэймейт Кристал ХАРРИС баян эр дээрээ эргэн ирээд сар болж байгаа бөгөөд саяхан л хамтын зургаа нийтлүүлжээ. Өдгөө 86 настай Хефнер 26-тай найз хүүхэндээ хайртай гэдгээ энэ зурган дээрээ бичжээ. 2011 онд хөгшин эрийг тархийг эргүүлж чадсан бүсгүй түүнээс хүссэн болгоноо салгаж авч байлаа. Харин түүнээс зугатсанаар их мөнгөнөөсөө салаад байсан. Тэгвэл одоо хуримын бөгж болон Бентли машинаа л ямарч байсан буцаан авчээ. 

 

Сэтгүүлч М.Саша