Өчигдөр цахим ертөнцөөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн цагдааруу танхайрсан бичлэг цацагдаж олны дүргүйцлийг хүргэж байна. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б гэгчийн гаргасан хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн /15.2 дугаар зүйлийн 2.3. дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ Эсхүл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу арга хэмжээг авсан аж. Мөн 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. 250 Мянган төгрөгтэй л бол цагдаагийн нэр төрд яаж ч бол яаж ч халдаж болох юм байна. Хууль зүйн сайд та Зөрчлийн хууль гэж их л айхтар юм баталчихаад иймэрхүү зүйлд ингэж хандах юм бол сайд байгаад яахав дээ