Манай улсад хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрынхан албадан гаргажээ. Уг иргэн Монгол Улсад байх визийн хугацаагаа 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлж, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг.Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна