Асашёорюү Д.Дагвадорж 37 нас хүрлээ. Японы Мэргэжлийн сүмогийн их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр тэрбээр 37 нас хүрч байгаа юм. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудастаа “37 нас” хэмээн бичжээ. Тэрээр сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон юм. Монгол улсынхаа нэрийг дэлхийд сурталчилж, сүмогийн ертөнцөд эд бяраа гайхуулж явсан их аваргадаа халуун баяр хүргэе.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна