У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа У.Хүрэлсүхийн талаар МАН-аас өнөөдөр мэдээлэл хийсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурлаар УЗ-өөс санал болгосон гурван нэр дэвшигчээс Ерөнхий сайдаар ажиллах хүнийг тодруулсан. УИХ-ын гишүүн Н.Энхболд тав, Ө.Энхтүвшин 111, У.Хүрэлсүх 188  гишүүний санал авсан.  МАН-ын Бага хурлын гишүүдээс хамгийн олон буюу 188 хүний санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тодруулсан. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох У.Хүрэлсүхийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлнэ. Аравдугаар сарын 7-ны дотор Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайдаар томилогдохоор сонгогдсон У.Хүрэлсүх өмнөх Засгийн бүтцэд нэг их өөрчлөлт оруулахгүй. Өмнөх Загсийн газртаа тулгуурлаад, бодлогыг нь үргэлжлүүлээд явна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна" гэж мэдээлэв. Мөн тэрбээр "Шинэ Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь нь дан, давхар дээлтэй байх асуудлыг намын Удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ. Хамгийн гол нь салбараа удирдаж, бодлогоо тодорхойлоод явах чадвартай хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр томилно хэмээн Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдэж байгаа" гэсэн юм