Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн дунд Баянзүрх дүүргийг хуваахыг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга зохион байгуулахад иргэдийн 87 хувь нь дэмжээгүй аж. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж байгуулагдсан ажлын хэсэг 28 хорооны нийт 93,713 өрхөөс санал авахад нийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол санал асуулгад оролцогчдын гурван хувь нь ямар нэг санал өгөөгүй аж. Мөн сэдвийн хүрээнд нийтийн сонсгол, хэлэлцүүлгийг хороо тус бүрт зохион байгуулжээ. Нийт 2,000 орчим иргэн хамрагдсанаас дийлэнх нь Баянзүрх дүүргийг хоёр хуваахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн аж. Иргэдийн зүгээс төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед илүү зардал гарган төрийн бүтцийг томруулах шаардлагагүй хэмээсэн байна. Үүний оронд зайлшгүй хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллахыг нийслэлийн удирдлагуудаас хүсжээ. Онцлоход, Баянзүрх дүүргийг өөрчлөн зохион байгуулж, шинээр дүүрэг байгуулах ажлыг судалж, санал боловсруулах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан юм. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ажлын хэсэг байгуулан ажилласан нь энэ ажээ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа