Манай сайтаар дамжуулж Ука багшаас асуусан асуултад бид бүхэн хариу өгөх гэж байна. Ихэнхи бүсгүйчүүдийн асуултын дийлэнхи хувийг яг ямар үр дүнтэй вэ хэдий хугацаанд турах вэ? Найрсаг хамт олонтой юу гэх асуултууд эзэлж байлаа. Энэ бүхэнд Акуа фитнесд биеэрээ явсан хүн л яг зөвийг нь хэлнэ. Иймээс би өчигдөр Акуа фитнесийн оройн ангийг зорьсон юм. Үүднээсээ эхлээд л найрсаг хамт олон угтаж байлаа. Цэвэр тухтай орчинтой нийтэч хамт олон байсан юм. Хичээл яг цагтаа эхлэж Ука багш маань ч орж ирлээ. Усны гайхамшгийг мэдрүүлэгч Ука багш өөрөө хичээлээ зааж, охид бүсгүйчүүдийг урмаар тэтгэж байлаа. Анх удаа л ядралгүйгээр эрч хүчтэйгээр бүтэн цагийг дасгал хийж өнгөрөөлөө. Акуа фитнесээр хичээллэгчид ч сэтгэл хангалуун гарч яваа харагдсан. Мөн ороход л Ука багшийн хичээл заадаг оройн ангиудын хүний тоо дүүрсэн байсан юм. Ингээд Ука багшид хандсан асуултуудын хариуг хүрье. Хамтдаа усны гайхамшгаар аялцгаая.
Яг хаана байрладаг вэ ?
Чингис хаан зочид буудлын 1давхарт
Энгийн фитнэсээс юугаараа ялгаатай?
Усан дотор хийж байгаа учраас жингээ хасах явцдаа сул арьс чангаруулах дасгал хийдгээрээ ялгаатай
Усан фитнесээр хичээллэвэл биед ямар нэгэн зовиур илрэх үү?
Усан дасгал хийхэд булчин хүндүүрлэж өвддөггүй учир ямар нэгэн зовиур байхгүй
Хоолны дэглэм барих шаардлагатай юу?
Хичээллэгч бүрт өөрт нь тохирох зөв хооллох зөвөлгөө өгдөг. Тэрнээс биш шууд хоол сойхгүй.
Хэр хугацаанд хичээллэж байж үр дүнгээ өгдөг вэ?
2-3 сар үргэлжлүүлэн хичээллэвэл хүссэн үр дүндээ хүрэх боломжтой
Ука багш өөрөө багшилдаг уу?
Оройн буюу 18:00,19:00 цагийн ангиуддаа багшилдаг
Би 80 кг жинтэй энгийн фитнест явахаар их ядраад байх юм усан фитнес-д явбал хэр хурдан турах вэ?
Усан дотор хүний биeийн жин хөнгөрдөг учраас ядрахгүй 1сард 3-5кг жин хасаж боломжтой
Хүн усан дотор хичээллэвэл юунд сайн бэ?
Жингээ хасаж, сул арьсаа чангаруулахаас гадна стрecc ядаргаа тайлагддаг
Акуа фитнес-д явахад ямар усны хувцас бэлдвэл зүгээр вэ?
Салангид усны хувцас өмсөх шаардлагатай шүү
Би жингээ барьж хэд хоног хоолгүй дасгал хөдөлгөөн их хийдэг ч хоолоо сойхгүй бол их л амархан таргалаад байх юм. Акуад явбал арьс чангарч эргээд таргалахгүй байх уу?
Ямар ч аргаар жингээ хасахдаа акуа фитнесээр хичээллэж сул арьсаа чангаруулах нь эргээд таргалахгүй байх боломжтой болгодог.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа