Багш нарын ажил хаялт өнөөдөр /2017.09.26/ үргэлжилж байна. Есдүгээр сарын 21-ний өдрийн анхны ажил хаялтад улсын хэмжээнд 654 сургуулиас 366 нь, 867 цэцэрлэгээс 286 нь ажиллаагүй гэсэн тоо бий. Нийт сургуулиудын 50 хувь, цэцэрлэгийн 30 хувийг хамарсан ажил Хаялт энэ удаад 80 хувь болтлоо өргөжиж байгааг ”Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ныхон онцолжээ. Энэ удаагийн ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэж, илүү идэвхтэй оролцож байгааг ч мөн тодотгожээ. Учир нь хүүхдүүдээ цэцэрлэгт өгч байж л ажлаа хийдэг эцэг эхчүүд олон байдгаас ажил хаялт илүү олон хүнд мэдрэгдэнэ гэж тооцоолсон бололтой. Багш нар хоёр өдрийн сануулах хаялтыг үл тоомсорловол цаашид хугацаагүй ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн хэвээр байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна