Хоёр өдөр үргэлжилж буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа.
УЗ-өөс Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. Өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ сарын 7-нд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад байгаа билээ. Одоо дараагийн танхимыг бүрдүүлэх эхлэл тавигдаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна