Турахыг хүсэгчид тослог, илчлэг ихтэй самрыг идэж болохгүй гэж олон жилийн хугацаанд үздэг байлаа. Тэгвэл сүүлд явуулсан судалгаанууд самар хүний биед ашигтай өөх тослог, уураг, аминдэмүүд болон фитохимийн нэгдлүүдээр баялаг болохыг харуулав. Өдгөө эрдэмтэд самар турахад тус болж, өөхлөлтөөс хамгаалдаг гэдгийг тогтоожээ. Самар ихээр иддэг хүмүүс бусдыг бодвол жин багатай байдаг аж. Түүнчлэн самранд дурлагсад таргалах аюул таван хувиар бага байдаг гэнэ. Самар их идвэл ой санамж сайжирдаг байна. Мөн самар идвэл цагаасаа өмнө үхэхээс сэргийлэгдэнэ. Маастрихтын их сургуулийн эрдэмтэд өдөрт ердөө 10 грамм самар идэхэд л хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг бууруулах боломжтой гэдгийг тогтоожээ. Харин самрын тос ийм үйлчлэл үзүүлдэггүй гэнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна