Өнгөрсөн оны наймдугаар сард Америкийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр нэгэн тоглогч төрийн дуулал эгшиглэхэд нөөц тоглогчдын суудал дээр албаар сууж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэрбээр Трампын хар арьстнуудын талаар явуулж байгаа бодлогыг ийнхүү эсэргүүцсэн байна. Энэ үйлдлээ “Сан-Франциско” багийн дамжуулагч Колин Каперник “Хар болон өнгөт арьстнуудын эрхийг зөрчиж байгаа улсын төрийн далбаа мандахад надад бахархах сэтгэл төрөхгүй байна. Хөлбөмбөгөөс энэ нь илүү чухал зүйл. Гудамжинд цогцос хөглөрч байхад бүгд л амар тайван суух юм даа. Трамп өөр улсад очиж амьдарвал таарна” гэж хэлсэн билээ. Энэ үгнийхээ төлөө Каперник ажилгүй болсон. Түүнийг бусад тоглогчид ч дэмжсэн юм. Эсэргүүцлийн хэлбэр яваандаа өөрчлөгдөж тоглогчид төрийн дуулал эгшиглэх үеэр суудгаа больж, өвдгөн дээрээ суух юм уу нэг гараа дээш өргөх болцгоосон. Өнгөт арьстан өөр нэг тоглогч “Ийм асуудал байгаа бөгөөд түүнийг хурдхан шиг шийдвэрлэх ёстой. Бид гудамжинд амар тайван алхаж болохгүй байна. Хэзээ ч буудуулж мэднэ. Өвдгөлж суугаад гараа дээш өргөхийг би хүсэхгүй байна” гэж хэлсэн юм. Өчигдөр Трамп төрийн дуулал эгшиглэж байхад босч хүндэтгэл үзүүлэхгүй байгаа тоглогчдыг ажлаас нь халахыг санал болгосон билээ. Тоглогчид үүнийг маш олноороо эсэргүүцэж байна.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна