-ЧИНГИС БОНДЫН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨЛӨЛТИЙГ ХИЙХЭД
70 ХОНОГ ҮЛДЛЭЭ-
МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэр тодрох энэ өдрөөс яг 70 хоногийн дараа Монгол Улс Чингис бондын эхний эргэн төлөлтийг хийх учиртай. Төлөгдөх үнэн дүн 500 сая ам.доллар. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бид гурван жилийн хугацаанд 12 хуваах замаар нийт 440 сая ам.доллар зээлэхээр гэрээлсэн. Үүнээс даруй 60 сая ам.долллараас их валютыг бид нэг өдөр шууд төлөхөөр гэрээний үүрэг хүлээсэн билээ.
Одоогоос таван сарын өмнө манай улс 580 сая ам.долларын бондын өр дарсан. Үүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, хэлэлцээрээ амжилттай хийгээд байв. Эл мэдээлэл албан ёсоор түгсний дараахан Хөгжлийн банк, Сангийн яамнаас байгуулагдсан өргөтгөсөн ажлын хэсэг Хонконг, Токио, Торонто, Нью-Йорк, Сингапур, Лондон зэрэг хөрөнгийн бирж хөгжсөн бүс нутгуудад ажиллаж, бонд босгосон билээ.
Ингэхдээ өмнөх 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын Хөгжлийн банкны бондын өрийг 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бондоор солилцох замаар хааж, бэлэн байдлаар 124 сая ам.долларыг 8.25 хувийн хүүтэйгээр оруулж ирсэн юм. “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг манай улс 2024 онд төлөөх бөгөөд сар тутам бондын хүүнд 26 орчим сая.ам.долларыг төлөхөөр хэлцэл хийсэн.
-ОУВС ХАРЗНАСАН БАЙДАЛД ШИЛЖСЭН НЬ АСУУДАЛ ДАГУУЛАХААР БАЙНА-
Бондын хүүнд найман жилийн хугацаанд монгол мөнгөөр 900 тэрбум орчим төгрөгийг төлөхөөр байгаа ч тухайн үед Сангийн яамнаас “Зээлээ амжилттай төллөө” гэх мессеж өгөөд л өнгөрсөн юм. Өнөөдрөөс таван сарын өмнөх байдлыг сайнаар харж, дүгнэвэл ОУВС-тай хэлэлэцээрээ амжилттай хийсэн явдал байв. Тиймдээ ч хөрөнгө оруулагчид бидэнд итгэж, өмнөх бондоос гурван пунктээр өндөр хүүтэй валют зээлэх боломжийг олгосон юм.
Гэвч өнөөөдөр бол байдал өөр байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонтой холбогдуулан ОУВС харзнасан байдалд шилжчихсэн. Намрын чуулганы эхэнд шинэ Засгийн газрын бүтцээ батлаж, танхим ажилдаа шуурхайлан орлоо гэхэд ОУВС-тай учраа болтол багадаа нэг сарын хугацаа зарцуулах нь тодорхой.
Тэгэхээр шинэ Засгийн газрын хамгийн хүнд бөгөөд эхний хийх томоохон алхам нь Чингис бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах ажил болж таарахаар байна.
-ШИНЭЭР БОСГОХ БОНДЫН ХҮҮ 5-6 ХУВЬД ЯРИГДАЖ БАЙСАН Ч... –
Уг нь Сангийн яамнаас Чингис бондын 500 сая ам.долларыг Хонконги, Сингапураас бонд босгох замаар хаах шийдэлд хүрээд байж. ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний улирлын үр дүнгээр эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гараад буй. Энэ нь хэдий Дэлхийн зах зээл дээр манай экспортын гол нэрийн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлттэй холбоотой ч яах аргагүй эерэг мэдээ юм.
Тиймээс шинэ бондын хүүг Сангийн яамнаас 5-6 хувьд барих боломжтой гэж үзэж байсан аж. Манай бондыг худалдан авах хүслээ хэд хэдэн хөрөнгө оруулагчид илэрхийлээд байсан гэх сайн мэдээ байна.
Гэвч Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, үүнийг дагаар ОУВС хүртэл харзнасан байдалд шилжихээр бондын хүү 10 хувь хүрэх эрсдэлтэй тулгарныг эдийн засагчид онцолж байна. Гол нь, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилтүүдийг бондын төлбөрт хийхгүй байхаар гэрээлэгдсэн. Дээрээс нь 500 тэрбум давсан төсвийн орлогоо Хүүхдийн мөнгө олгоход нэлээдгүйг нь зарцуулчихсан тул хуримтлалаас хийх боломжгүй гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн тодотгож буй юм.
Тэгэхээр Засгийн газарт байгаа ганц боломж нь дахин шинээр бонд босгох. Ингэхийн тулд олон улсад эргээд сайн харагдах зүйлсээ өнгөлж, тордохо шаардлага үүсчихээд байна. Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд Чигнис бондын төлөлтийг хийсний дараа тавдугаар сард Дим Сам бондын хүүгийн төлбөрт дахин 160 сая ам.долларыг төлөх учиртай.
Ийм байдлаар ирэх онд шинэ засгийн газрын бүтэц 660 сая ам.долларын бондын өр шийдэх хүндхэн даалгавартай нүүр тулж ажиллахаар байна. Бондын өрийг амжилттай төлж чадахгүй бол дефолти зарлахаас өөр аргагүйд хүрнэ. Эс бөгөөс машид сэргэлэн байж, бондын төлөлтийг сунгах хэлцэл хийх нэг ядмаг арга байна. Ийм арга хэрэглэхэд бид эдийн засгийн хувьд улам л суларч, зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэлтэй юм.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа