Бага тэнгэрийн амны дунд, Туул голын эрэг дагуу баригдаж буй барилгын захиалагч нь “Зүүнбаян рэйфанери” компани. Өнгөрсөн зургадугаар сард тус компани Туул голын эргээс 10 хүрэхгүй метр газар барилгын сууриа ухаж эхэлсэн юм.
2008 онд тус компани Богд хан уулын дархан цаазат газар болох Бага Тэнгэрийн аман дах 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авчээ. Хууль зөрчин баригдаж буй барилгын ажлыг салбарын яам нь эсэргүүцэн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна. Гэвч “Зүүнбаян рэйфанери” компани түүнийг үл тоож, барилгын ажлаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Туул голын сав газрын бүтцийг өөрчилж, хайргатай хэсгийг ухсан нь Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг тус тус зөрчжээ.
“Зүүнбаян рэйфанери” компанийн ар талд улс төрийн томоохон албан тушаалтан бүхий хоёр ч эрхэм байдаг. Тэдний хөрөнгө оруулалтаар барилга баригдаж байгаа, Зайсан толгойд эзэн суугаад байгаа нэр бүхий компани оролцоотой байж болзошгүй мэдээлэл ч байгаа юм.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа