БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, НҮБ-ын индэр дээрээс Хойд Солонгосыг устгана хэмээн хэлсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй” гэж хэлээд, сүрдүүлснийх нь шанг хүртээх болно” хэмээн хэлжээ. Энэ талаар БНАСАУ-ын мэдээллийн төв агентлаг мэдээлснийг “РИА Новости” уламжлав. Ким Чен Ун мэдэгдэлдээ ”Хойд Солонгосыг үнсэн товрог болгоно” гэж заналхийлсэн хүн улсын дээд командлагч байж огт таарахгүй. Энэ этгээдэд хэлсэн үгийнх нь шанг хүртээнэ” гэжээ. Мөн тэрээр Трампыг “Улс төрөөр бус, галаар наадах дуртай дээрэмчин, зальт этгээд” гэж тодорхойлсон байна. Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ Хойд Солонгосын пуужингийн туршилтыг “амиа хорлох оролдлого”, Ким Чен Уныг “пуужин хүү” хэмээн дайрч, доромжлоод зогсохгүй Хойд Солонгосыг газрын хөрснөөс арчина гэж мэдэгдсэн билээ.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна