Торго бус цэцгийн дэлбээ шиг л


Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам тодоор гэрэлтүүлж, хэний ч өмнө нүүр бардам алхах боломжийг олгодог зүйл бол яах аргагүй сайн материалтай сайхан хувцас. Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд яг л ийм хэд хэдэн загварлаг хэрнээ бие бөхтэй гоёлууд байх ёстой гэж би боддог. Ажиглаад байхад яаран дэлгүүр орж бэлэн хувцас сонгож байхаар сайн материал аваад зөвхөн өөртөө таарах, үл давтагдах загварыг оёулаад өмсөх нь илүү оновчтой санагддаг. Гэсэн ч гадуур хэчнээн яваад хүссэн материалаа олох хэцүү. Гэхдээ хүн бүрийн сэтгэлд нийцэх сайхан материалыг би сүүлийн хэдэн өдөр хайсны эцэст олсон. Үүнийгээ бусадтай хуваалцмаар санагдлаа. Энэ бол Гандирс төвд байрлах Топ торго.

 

Ёстой л хүн бүрийн хайдаг содон загварууд дахин давтагдашгүй байлаа. Топ торго дэлгүүрийн Торго гэхээсээ илүүтэйгээр цэцгийн дэлбээ гэж нэрлэмээр санагдсан гээч. Хайж хайж олсон торго маань Солонгос улсаас орж ирдэг ба 80-90 оны үед үйлдвэрлэгдэж байсан торго гэнэ. Энгийн хэрнээ яг л донжийг нь олсон энэ торгонууд хэзээ ч давтагдахгүй гэдэг нь илүүтэй таалагдсан юм. Тэдний дэлгүүрийг зориод очиход урлаг соёлын мундаг бүсгүйчүүд өөрсдийн дээлний торгоо сонгоод байж байгаа харагдсан. Шинэлэг, дахин давтагдашгүй, сайхан зүйлийг хамгийн түрүүнд олоод харчихдаг урлагийнхны байнгын зорин очдог газар гэнэ лээ. Аргагүй л чанартай торгонууд байна лээ. Сайхан чамин дээл хийлгэж өмсөх гээд одоо болтол торгоо сонгож чадаагүй бүсгүйчүүд яг одоо Гандирс төвд байрлах Топ торгыг зориорой.  

 

Пэйж хуудас https://www.facebook.com/torgo.mn/

 

PAPARATSI.MN