АН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг намаасаа хөөх эсэх тухай асуудал яригджээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн гэгдэх Б.Наранхүү нь ажлаа хамгийн тасалдаг УИХ-ын гишүүнээр сүүлийн 6 жил орчим тодорч, Монгол төрийн нэр хүндийг улам бүр унагаж буй нэгэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан нэгэнтээ түүний тухай : ” Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой нь эгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой обьектуудын даргаар шүү?
Арьс ширний чээнжүүд төдий залуус намын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсан ёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү.” хэмээн өгүүлж байв.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа