Жүжигчин Б.Баатархүү талийгаач болсон хүүгийнхээ талаар анх удаа "Болзоо" нэвтрүүлгийн үеэр яриа өглөө.
Тэрбээр "Хэвлэлээр хүүгийн минь талаар маш олон зүйл бичиж байсан. Манайхан их өөдгүй хэн нь мэдэгдэхгүй бичдэг. Янз бүрийн аймшигтай сэтгэгдлүүд урсаж байсан. Хохь чинь гэх мэт. Гэхдээ тэд өөрсдөө эцэг хүн, үр хүүхдээ алдах шиг аймаар зүйл байхгүй шүү дээ. Энэ зовлонг амсаж үзсэн хүн л сайн мэднэ дээ. Өөрийн эцэг эхээ алдах бол хорвоогийн жам. Өөрөө амьд сэрүүн байж үр хүүхдээ алдах энэ хорвоогийн там. Энэ зовлонг олон хүн битгий үзээсэй л гэж бодох юм даа. Ер нь хүүхдийг том болчих лоо гэж хаяж болдоггүй юм байна. Анхаарал муу байж дээ гэж бодогддог. Насанд хүрчихсэн эр хүн гэж бодож өөрийнхөөр нь явуулсандаа харамсаж явдаг. Одоо үед эцэг эхчүүд үр хүүхдээ хэнтэй нийлж хаана юу хийж яваа тал дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй юм байна." гэв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна