Энэ долоо хоногт бид Тэнгис кино театрт гарч буй Annabella киног онцолж байна. Бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн аймшгийн киног дэлхийн нээлттэй нь зэрэг Тэнгис кино театр үзэгчдэд хүргэсэн билээ. Киноны үйл явдал хүүхэлдэй урлаач гэр бүлийн бяцхан охин харамсалтайгаар амь алдсанаас эхэлнэ. Бяцхан охиныхоо эмгэнэлт үхлээс хойш нэлээд хэдэн жилийн дараа хүүхэлдэй урлагч эхнэрийн хамтаар асрамжийн газраас хэд хэдэн охидыг нэгэн гэлэнмаан хамтаар гэртээ хүлээн авах болно. Баяр хөөртэйгөөр ирсэн бяцхан хүүхдүүд хүүхэлдэй урлагчийн чөтгөрт эзэмдүүлсэн бүтээл болох Аннабеллийн бай болох тавилантай байснаа мэдээгүй юм. Чөтгөрт эзэмдүүлсэн Аннабелла хүүхэлдэй бяцхан хүүхдүүдийн амьдралыг хэрхэн айдаст автуулж байгааг та Тэнгис кино театраас хүлээн авч үзээрэй. Төсөөллөөс илүүг Тэнгисээс.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна