Шинэ Засгийн газар байгуулах 30 хоногийн хугацаа дөхөж байна. Үүнтэй зэрэгцэн дараагийн сайд нарын нэр ч дуулдаад эхэллээ. Тухайлбал, Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг очно гэсэн мэдээлэл “шаргал” ордноос гадагшилжээ. Ж.Ганбаатар нь УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн 68-р тойрогт нэр дэвшиж гишүүнээр анх удаа сонгогдсон нэгэн. Түүнийг улс төрч гэхээс илүүтэй Оргил сүлжээ дэлгүүр, Улаанбаатарын хамгийн эрэлттэй орон сууцны хороолол болох Энканто тауны эзэн, Монголын шилдэг бизнесменүүдийн нэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Гэхдээ тэр шинэ бүрдсэн парламентын хэлгүй гишүүдийн тоонд багтаагүй нь сайшаалтай. Эрүүгийн хуулиас татварын өртэй аж ахуйн нэгжийн эздэд хорих ял оноодог байсныг болиулсан нь Ж.Ганбаатарын гавьяа мөн. НӨАТ-ын шинэ хуулинд түүний санаачлан оруулсан олон зүйл заалт амьдралд ойр тусч байгаа нь бас ч “бор халзан хонь” биш гэдгээ нотолж буй хэрэг. Тийм ч учраас УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар түүнийг сонгосон биз. Эрчим хүчний сайдад түүний нэр яригдаж эхлэхтэй зэрэгцэн сошиал орчинд сайн, муу янз бүрийн комент хөвөрч эхэллээ. Бизнесийн салбараас улс төрд хүч түрэн орж ирсэн энэ залуу сайдын албанд очих эсэх нь хэд хоногийн дараа шийдэгдэх байх. Ямартай ч хувийн хөрөнгөөр тойрогтоо 1.4 км зам тавьж, Баянгол дүүргийн хүүхэд, хөгшчүүлийг баяр алгасахгүй бэлгэнд умбуулж байгаа энэ эрхэм төрөөс нэг ч удаа тендер авч байгаагүй, авах ч үгүй гэсээр УИХ-д сонгогдсон. Тиймээс Эрчим хүчний сайд болчихоод төрийн мөнгөнд хуруу дүрчихгүй байх гэсэн итгэл тээж л үлдье дээ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа