Эмэгтэйчүүд бидэнд тулгардаг хэцүүхэн асуудлын нэг бол илүүдэл үс. Үүнээсээ салахын тулд бид гоо сайхны салонуудыг зорьдог. Ингэхдээ яг ямар газар ямар ваксны төрлөөр илүүдэл үснээсээ салж байгаагаа мэддэггүй. Аль улсад үйлдвэрлэсэн, яг ямар үсэнд хэрэглэдэг талаар ойлголт байдааггүй. Үүнээсээ болоод илүүдэл үснээсээ салах гэсэн бодол илүү том асуудалд оруулдаг. Ийм асуудалд орохгүйн тулд таньд ваксны төрөл болон үйлчилгээг танилцуулах гэж байна. Вакс бол илүүдэл үс авахад зориулагдсан зууралдамхай давирхай юм. Хөлийн, гарны, нүүрний, бикини, бүтэн биений вакс гэх мэтээр хийдэг.
Хамгийн эхний төрөл бол Тосон вакс: Уг вакс нь өвдөлтгүйгээр үсийг авах боловч, үсний уг бус өнгөц хэсгийг авдаг. Тосон ваксыг хэрэглэснээр хэсэгхэн зуур үсгүй байх боловч илүүдэл үсний ургалт хурдан байх болно
2. Хүйтэн вакс: Энэ вакс нь та бидний сайн мэдэх ваксын төрөл. Учир нь охид бүсгүйчүүд маань хүйтэн ваксыг гэрийн нөхцөлд хэрэглэдэг. Хүйтэн ваксыг наагаад хуулж авдаг гэдгийг манай бүсгүйчүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Гэхдээ хүйтэн вакс нь үр дүн муутай байдаг билээ.
3. Халуун вакс : Халуун вакс бол мөн адил таны мэддэг төрөл. Гоо сайхны салонд тууз ашиглан таныг илүүдэл үснээс салгаж байдаг. Энэ бол халуун вакс
Hard вакс: Hard ваксыг илүүдэл үсэндээ түрхээд хатсаных нь дараа хуулж авдаг. Үүнийг мөн гэрийн нөхцөлд ашиглах боломжтой.
4. Sugar вакс: Энэ төрлийн ваксыг та цахим ертөнцөөс ихээхэн харж байсан байх. Уг ваксыг халаагаад резинен болгож ашигладаг. Ерөнхийдөө наалдамхай резинээр таныг илүүдэл үснээс тань салгана гэсэн үг.
5. Үрлэн вакс: Үрлэн ваксыг дотор нь резинэн болон Hard гэж хоёр ангилдаг. Резинэн ваксыг нарийхан ширхэгтэй үсэнд илүүтэй ашигладаг бол Hard ваксыг бүдүүн ширхэгтэй үсэнд ашиглавал зохимжтой байдаг билээ.
Ямартай ч ваксны 5-н төрлийг таньд хүргэлээ. Энэхүү мэдээллийг та уншсанаар өөрт яг аль ваксыг хийвэл тохиромжтой талаар багахан мэдлэгтэй болсон байх гэж найдаж байна.
Бэлтгэсэн З.Хүслэн
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа