Хан-Уул дүүргийн “Энхжин” хотхоноос 99-11 УБГ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашин алдагдсан талаархи мэдээлэл өмнө нь явсан. Цагдаагийн байгууллага энэ сарын 17-ны үүрээр үйлдэгдсэн уг хулгайн хэргийг шуурхай эрэн сурвалжилж, Дархан-уул аймгаас автомашиныг олсон талаар мэдээлэгдэж байсан юм.
Хулгайд алдагдсан Лексус 570 маркийн автомашиныг Гадаад харилцааны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэгийнх байсан талаар мэдээлэл түгэж эхэллээ. Тэрээр Цагдаагийн байгууллагад “Ланд 200 маркийн автомашинаа гэрийнхээ гаднаас алдсан” гэх утга бүхий өргөдлийг анх гаргасан байна. Автомашиныхаа маркийг ийм байдлаар буруу хэлснээс үүдэн, эрлийн ажиллагаа удааширсан болохыг Цагдаагийн байгууллагын эх сурвалж тодотгожээ.
Эрлийн явцад орон нутаг руу гардаг цэгүүдийн камерын бичлэгийг шүүж, энэ сарын 17-ны өдрийн үдээс хойш 22-нын товчоогоор баруун тийш явж өнгөрсөн болохыг нь тогтоосон байна. Ингэснээр баруун аймгуудад уг машин алдагдсан мэдээллийг хүргэж, Дархан-Уул аймгийн хогийн цэгийн ойролцоогоос олсон аж.
Дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг автомашин алдагдсан талаархи өргөдлийг Цагдаагийн байгууллагад анх гаргасан хэдий ч уг Лексус 570 өөрийнх нь нэр дээр байдаггүй гэх мэдээлэл байна. Тэрээр ХОМ-тээ хулгайд алдагдаад олдсон Лексус 570 автомашинаа дурдаагүй аж.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа