Женнифер Лоуренс зодоон хийжээ


Найруулагч Даррен Аранофскийн бүтээсэн “Ээж” кинонд жүжигчин Женнифер Лоуренс гол дүрийг бүтээсэн. Саяхан тэрбээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо уушийн газар зодоон хийсэн тухайгаа ярьжээ. Мөн хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн гэнэ. 

 

Женнифер кинонд эхийн дүр бүтээсэн бодит амьдрал дээр хүүхэд төрүүлэх сонирхолгүй байгаа аж. Жүжигчин бүсгүй Унгарт “Улаан болжмор” киноны зураг авалтад оролцож байх үеэрээ бааранд ороод зодоон хийсэн тухайгаа өгүүлэв. Нэгэн залуу түүнтэй зургаа авахуулахыг хүссэн боловч Женнифер татгалзжээ. Нөгөөх нь бүдүүлэг аашилсан гэнэ. Жүжигчин бүсгүй түүн рүү шар айраг цацсанаар асуудал хүндэрчээ. 

 


Эх сурвалж www.wikimon.mn