1996 онд 15-17 насны 10 жилийн сургуулийн сурагчид болох Баярхүү, Дээмээ, Ойлоо, Мөнхөө, Санаа гэсэн 5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Эрх чөлөө хамтлаг өдгөө 21 жилийн ойн баяраа тэмдэглэхээр зэхэж байна. Гарч ирсэн үедээ хамгийн анхны хип хоп дуунууд болох Шийдний мангасууд, Атаман, Шоронд хэмээх дуунуудыг гаргаж олныг шуугиулж байсан. Хамтлаг байгуулагдсан жилээ "Love & Music" хөгжмийн наадмаас "Шилдэг дэбюд хамтлаг" шагналыг хүртэж байсан билээ. Мөн та бидний сайн мэдэх Дайн ба энх, Люмино хамтлагуудтай нэгдэн "Байлдан дагуулагч" бүлгийг байгуулсан. Үүнээс хойш чимээгүйхэн байсан Эрх чөлөө хамтлаг 21 насны ойгоороо өөрсдийн сонсогч Фэнүүдтэйгээ хамтдаа нэгэн өдрийг доргио өнгөрөөх гэж байна. Тоглолт 2017 оны 9-р сарын 22-ны өдөр болно. Уг тоглолтонд Хар сарнай, Хар тас, Дайнбаэнх, 2 хүү, Монтарэп, Icetop, Lumino, Big Gee, Desant, Цэцэ, дуучин Ука нар оролцоно.
Тоглолт 2017.09.22/19:00 цагт UB PALACE/концертын их танхим
Билет UB PALACE-н билетийн кассаар зарагдаж байна.
1900-1950 утсаар үнэгүй хүргэнэ.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна