Брэд Питт Барак Обама хоёр хамаатан юм байна. Тодруулж хэлбэл тэд ес дэх үеийн үеэл ах дүү нар ажээ. Энд сонирхолтой нэгэн мэдээг хүргэе.Холливудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли хоёр гэрлэлтээ хойшлуулаад байгаа. Учир нь тэд АНУ-ын Засгийн Газар ижил хүйстнүүд жирийн хосуудтай адил гэрлэх эрхтэй болох тэр л хуулийг албан ёсоор батлахыг хүлээж байгаа гэнэ.
Хэдийгээр хоёр жүжигчин сүй тавьсан ч Брэд “Бидний гэрлэлт АНУ-д болох ёстой бусад гэрлэлттэй эн тэнцүү байх ёстой” хэмээн өнгөрөгч 5 дугаар сард мэдэгдсэн. Түүний ийнхүү хэлж байсныг санахад кино од залуу өөрийн “улаан” Христич ээж Жейн Питтийн орон нутгийн нэгэн сонинд АНУ-д удахгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бичсэн ижил хүйстний эсрэг доорх захианд лав таатай хандана гэж бодохгүй байна. Брэд Питтийн ээж захиандаа: “Ямар ч Христчин хүн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Обама хэмээх ижил хүйстнүүдийг дэмжигч Мормон шашинтай хүнийг сонгохоосоо илүүтэй ёс суртахуунтай, бизнесийн туршлагатай, үр хөндөлтийн эсрэг арга хэмжээ авч чадах тийм л хүмүүсийг сонгоосой.
Түүнчлэн Христ итгэлт хүмүүс Румнейгийн өрсөлдөгч Барак Хуссейн Обамад санал өгөхгүй байх. Учир нь тэр Жеремиа Врайт пасторын сүмд сүүлийн хэдэн жил очиж байсан ч “Үндэсний Залбирлын Өдөр”-өөр олон нийтийн ямар нэг арга хэмжээ зохион байгуулаагүй. Түүнийг сонгохгүй байх бас нэгэн томоохон шалтгаан бол тэр ижил хүйстнүүдийн гэрлэлт болон төрөөгүй хүүхдийг устгах явдал буюу абортыг дэмждэг” гэж бичжээ. Дээрх захиаг үнэхээр Брэд Питтийн ээж бичсэн эсэхэд олон нийт гайхан эргэлзэх үед тус сонины ерөнхий эрхлэгч “Эрхлэгчийн зурвастаа”: “Та бүхний эргэлзээг гаргахаар бид ажиллах үед тус захианы эзэн нь жүжигчин Брэд Питт, бизнесмен Дог Питт нарын ээж болох нь батлагдсан” гэсэн байлаа. Обамаг идэвхтэй дэмжигч Брэд Питтийн хувьд ээждээ хатуухан үг хэлж магадгүй л юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо