“Буруу зөнөжээ” гэж нэг хэсэгтээ л олны дунд яригдсан ноён DZ man буюу Олон Улсын тоймч,сэтгүүлч Дашзэвэг Төрийн Ордноос гарч яваад ийнхүү бидний папараци дуранд өртлөө. Нэг хэсэг Электро дэнс хөгжмийн чиглэлээр үглэдэг “баатар” болж шуугиулсан ахмад сэтгүүлч маань одоогоор зөвхөн мэргэжлийн ажлаа л гүйцэтгэж явна.
Германы Бонн хотноо тусгай сурвалжлагчаар олон жил ажилласан тэрбээр Англи, Герман хэлээрээ дэлхий дахины улс төр, цаг үеийн байдлыг Монголын үзэгчиддээ цаг алдалгүй хүргэдэг чадварлаг бас шуурхай тоймч. Харин “В” продакшны захирал, МУ-ын Төрийн Соёрхолт Д.Болдоор продюсерлуулан, дуучин Энхзолтой хамтран дуулж “Ноён DZ MAN” нэртэй цомгоо гарган бүр тоглолтоо хүртэл хийхэд нь балчир хүүхдээс эхлээд настангууд гайхахын зэрэгцээ цочирдсон уу, инээд нь хүрсэн үү бүгд л “сонин санагдаад” гээд ярьцгааж байсан.
Аливаа хүнд эзэмшсэн мэргэжил л сайхан шүү дээ. Богино өмдтэй, хар шилтэй, үсээ босгочихоод “цэнгэлдэн хөгжилдье” гээд хариуцлагатай ажилтан, ахмад хип хопоор “үглээд” байхаар хүмүүс ч гайхах нь аргагүй.
Бидний сэтгэлд “Улс төрийн тоймч Дашзэвэг та бүхэнд мэдээлллээ” гэдгээрээ л үлдсэн болохоор үүнийг мэдэрсэн тэрээр мэргэжлийнхээ дагуу ажиллахаар шийдсэн бололтой, Төрийн Ордноос их л ажил хэрэгч гарч яваад бидэнтэй таарсан юм.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь