МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр орой твиттерээрээ дамжуулан Засгийн газрыг огцруулах асуудлыг хөнджээ. Тэрээр “УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны 11 цагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавина” хэмээн жиргэсэн.
Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих юм байна. Эндээс МАН-ын хэдэн хүн засгийнхаа эсрэг нэгдээд байгаа нь тодорхой болно. Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байдаг.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна