Холливудын сенсацит жүжигчин Линдсей Лохан “Canyons” хэмээх шинэ кинонд хамт тоглож байгаа жүжигчин, порно од Жеймс Дийнтэй хамт урд шөнө партиджээ. Тэр хоёр АНУ-ын Тусгаар Тогтнолын Өдрийг тэмдэглэж Санта Моникагийн “Shore” нэртэй баранд ийнхүү партиджээ. Порно одтой хамт байсан гэдгээс бусдаараа бол энэ хоёр ихэд “томоотой” баярлацгаасан байна.
Тэдний шинэ тоглож байгаа киноны хувьд гэвэл Линдсей секс хэсгийн зураг авалтанд тун бүрэг ичимхий байгаа гэнэ. Уг нь тус киноны гол утга санаа нь хорин настнууд, тэдний хайр дурлал, секс, амжилт, сэтгэлийн их хатыг хайж буй эрэл хайгуулын тухай өгүүлсэн Холливудын “жинхэнэ” орчин үеийн кино аж.
Кино бүтээгчид хэлэхдээ: “Энэ киноны хувьд уран бүтээлчид, ялангуяа Линдсей нэг л зүйлд санаа зовнин байгаа. Тэр киноны нэг хэсэгт бүрэн нүцгэлнэ. Тэрхүү секс сцений зураг авалт маш уран нарийн байх ёстой” гэжээ. Тусгаар Тогтнолын Өдрөө тэмдэглэсэн шоудалтын дараа Жеймс киноны хамтран тоглогч Линдсей Лоханыг өөрийн машинаараа дагуулан оджээ. Тэд “юу ч болоогүй” гэдэгт найдаж байна. Зүгээр л гэр гэртээ харьтаа байх.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ