ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ АЛДАРТНУУД


• Өдгөө Жонни Деппд бүх зүйл байгаа. Тэр Холливудын өндөр өртөгтэй эрийн нэг. Харин түүнд дээд боловсролын нэг ч мэргэжлийн диплом байхгүй. 15 настайдаа дунд сургуулиа орхижээ. Хөгжим болон кино түүнийг уруу татжээ.

 

• Николь Кидман. Ээжийнхээ хүнд өвчний улмаас сургуулиа хаяжээ. Тэгээд театрын урлагаар хичээллэх болж. Тэр 15 настай анх дэлгэцнээ гарсан юм.

• Жон Траволта. 16 настайдаа сургуулиасаа гарсан. Загвар өмсөгч болохын тулд. • «Оскар»-ын шагналт Шарлиз Терон. 16 настайдаа сургуулиасаа гарч загвар өмсөгч болсон. 

 

• Жим Керри. Гэр бүлд нь мөнгө хэрэгтэй байсан тул тэр хүүхэд насныхаа хэсэг хугацааг  автофургонд өнгөрүүлжээ. Үйлдвэрт ажиллахын тулд сургуулиасаа гарсан ажээ. 

 

• Сэр Майкл Кейн. Сургуульд муу сурч байгаагүй л дээ. Гэхдээ 15 настайдаа сургуулиа орхисон. Нэр алдрыг 30 гарсан хойноо л авсан.

 

• «Оскар», «Грэмми», «Эмми» болон гурван ч «Алтан бөмбөрцөг”-ийн эзэн» Шер хатагтай 15 настай байхдаа сургуулиа орхисон.

 

• Рассел Кроу. Мөн л 15 настай сургуулиа орхисон. Гэр бүлдээ туслахын тулд жүжигчний ур чадварт суралцаж эхэлсэн.   

 

• Роберт де Ниро дэлгэцэнд 10 настайдаа гарсан. Жүжигчин болохын тулд 16 настайдаа сургуулиа орхисон.

 

• Квентин Тарантино. Тэр сургуулиа орхисны дараа театрт тасалбар түгээгч хийж байжээ. Харин Аль Пачино. Маш муу сурлагатан байлаа. Бүх шалгалтандаа муу авсаны дараа 17 настайдоо сургуулиа орхисон.

 

• Чарли Шин. Төгсөлтийн баярын өмнө дэггүйтсэн хэмээн сургуулиасаа хөөгдсөн.

 

• Вупи Голдберг. Их хүнд амьдралтай байснаас 16 настайдаа сургуулиа орхисон. • Киану Ривз. Жүжигчин болохоор 15 настайдаа сургуулиасаа гарсан.

 

• Эван МакГрегор. Театрын ажилтан болсныхоо дараахан 16 настайдаа сургуулиа хаясан.

 

• Деми Мур. Эцэг эх нь “улаан” архичид байсан. Түүнийг жүжигчин болоход дотны найз Настасья Кински уруу татсан.

 

• Жуд Ло. “Гэр бүл” нэртэй цуврал кинонд тоглохын тулд 17 настай байхдаа  сургуулиа хаяжээ.