Хээрийн түймэр манаж байсан иргэдийг эргэхээр явсан иргэд өчигдөр осолд оржээ. Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” буюу сумын төвөөс урд зүгт 40 км-т энэ сарын 15-нд гарсан хээрийн түймрийг орон нутгийн 17 иргэн манаж байсан аж.
Тэднийг эргэх зорилгоор явж байсан “Пермер” загварын БУА 09-87 улсын дугаартай хагас суудлын ачааны автомашин онхолдож, 45 настай, эрэгтэй Э, 26 настай, эрэгтэй Б, 50 настай, эрэгтэй С, 45 настай, эрэгтэй М, 34 настай, эрэгтэй Ш нар гэмтсэн байсныг Рашаант сумын эмнэлэгт хүргэсэн байна.
Дуудлагыг өчигдөр 17:47 цагт хүлээн авч тус Сумын Засаг даргаар ахлуулсан таван хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ