Улсын Ерөнхий прокурорын газраас МАН-ын 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар хэрэг нээж ажиллахаар болжээ.
Бичлэгийг бүрэн эхээр нь олон нийтэд ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна.Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна