“Дуу хулгайлагчид” гэдгээрээ алдартай дуучин Анхаа, Халиун хоёр саяхны нэгэн арга хэмжээнд оролцох үеэр дуучин Халиун ийнхүү уйлж орхивоо. Ниссаны шинэ брэнд танилцуулах үйл ажиллагааны үеэр дуучин Анхаа өөрийн эхнэр Халиундаа машин бэлэглэн сюрприз барихад тэрээр ийнхүү сэтгэлээ барьж чадалгүй нулимс унагажээ.
1990-2000-аад оны эхэн үед л хамтлаг дуучид гадаадын улс орнуудын дууны ая, фонограммыг ихэнхдээ хулгайлдаг байсан. Тэгвэл хэдийнэ XXI зуун гарч, рок поп урлаг хөгжлийн шинэ үедээ ирээд байхад гэр бүлийн дуучид барууны төдийгүй Солонгос, Орос, Америк дуунуудаас “идэвхтэйгээр” хулгайлан, хуулбарласаар л байна. Тэдгээр “хулгайн” дуунуудаас бүрдсэн “хулгайн” цомгууд нь тийм их үнэ хүрдэг юм уу ямартаа ч эхнэртээ 33 сая төгрөгөөр цоо шинэ машинаар бэлэг барьж байна.
Дашрамд дурдахад дуучин Анхаа “Хүмүүнлэгийн элч дуучин” гэх тодотголтой атлаа хүүхдэд зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаанд мөнгө л өгөхгүй бол очдоггүй гэж баталгаат эх сурвалж бидэнд мэдэгдсэн юм.
Ер нь энэ хоёр өөрсдөө дуу зохиодог гэж үү? Эсвэл шинэ киноны, шинэ дуу зохиогдохыг хүлээгээд л сууж байдаг болов уу? гэсэн бодол төрж байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ