Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, УЛСЫН АРСЛАН цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэн, УЛСЫН ГАРЬД цол хүртэх болзол хангалаа.
ШШГЕГ-ын харьяа ”Сүлд” спорт хороо, ”Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Ц.Содномдорж өмнө нь улсын баяр наадамд гурван удаа зургаа давж байсан юм. Бөх сонирхогч, олон түмэн түүнийг жил жилийн баяр наадамд өндөр цолд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэж, дэмждэг нь талаар болсонгүй.
Цэдэвийн СОДНОМДОРЖ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1986 онд төрсөн. 31 настай. 2006 онд Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол, 2007 онд мөн Хөвсгөлийн наадамд түрүүлж, хурц арслан цол хүртсэн. 2009 онд одоогийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж, улсын начин цолны эзэн болсон. 2011 оны Баяр наадмын зургаа давж, улсын харцага цол хүртсэн ба 2015, 2016 оны наадамд дараалан зургаа давж, цолоо баталж байсан юм.
Тэрбээр хоймор нутаг Хөвсгөлөөс улсын наадамд түрүүлсэн долоо дахь бөх, нутгаас төрсөн тав дахь арслан цолтон болж байна. Хамгийн сүүлд улсын арслан Х.Мөнхбаатар 2007 онд Үндэсний баяр наадамдаа түрүүлж байжээ.
АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЗ
ТАВЫН ДАВАА
ЗУРГААГИЙН ДАВАА
ДОЛООГИЙН ДАВАА
НАЙМЫН ДАВАА
ЕСИЙН ДАВАА
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна