Санал авах хоёр хэсгийн хорооны дүн ирээгүй байна
Санал тооллого дууссан аймаг, дүүргийн дүнг танилцуулж байна. Яг одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигчХ.Баттулга 11 аймаг, нийслэлийн долоон дүүрэгт нийт сонгогчдын 50.6 хувийн саналаар ялалт байгуулсанүзүүлэлттэй байгаа юм.
Харин түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 10 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт ялалт байгуулсан ба нийт сонгогчдын 41.16 хувийн саналыг аваад байна. Тодруулбал, Х.Баттулга 610.541, М.Энхболд 496.840 сонгогчийн санал авсан бөгөөд 113.701 саналын зөрүүтэй байна. Түүнчлэн улсын хэмжээнд 1.206.809 иргэн саналаа өгснөөс хоёр нэр дэвшигчийг сонгохоос татгалзаж, цагаан хуудас уншуулсан 99.428 сонгогч байгаа юм.
Хоёр дахь санал хураалтын хүрээнд 1984 хэсгийн хороод ажилласнаас Ховд аймгийн Үенч сум болон Европын зарим улс дахь монголчуудын санал хүлээгдээд буй. Гадаад дахь иргэдийн саналыг тээвэрлэж явсан "Turkish Airlines" компанийн нислэг саатаж, улмаар оройны 23.00 цагийн орчимд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардахаар товлогджээ.
Дотоод дахь хэсгийн хороодоос ганцаараа үлдээд буй Ховд аймгийн Үенч сумын тухайд сүлжээ тасрахын зэрэгцээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан мэдээллээ төв рүү дамжуулж чадахгүй байгаа аж.
/2017 оны 07 сарын 08-ний 09.00 цагийн байдлаар/
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна