Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт үргэлжилж байна. Иргэд өөр өөрийнхөө харьяаны хэсгийн хороодод очиж саналаа өгдөг. Харин хамгийн хол явж саналаа өгсөн хүнээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг нэрлэж болохоор байна. Тэрбээр Ховд аймагт очиж, саналаа өгчээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Үүрээр Улаанбаатараас 1500 км нисч Ховдод ирээд машинаар 160 км явж Эхэн багтаа саналаа өглөө. 2005 оны сонгуулийг эс тооцвол бүх сонгуульд саналаа өгсөн. Магадгүй би Монголын хамгийн хол зам туулж саналаа өгдөг хүн. Залуучуудаа саналаа өгөөрэй” хэмээн бичжээ.


ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна