Хойд Солонгосоос хамгийн сүүлд харвасан пуужингын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр /7-р сарын 06/ яаралтай хуралдахаар болсныг НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хейли мэдэгдлээ. Учир нь тус улсаас сүүлд харвасан баллистик пуужин холын тусгалынх байх өндөр магадлалтай байгаа тул АНУ, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчдийн хүсэлтээр тус зөвлөл ийн хуралдахаар болжээ.
Өчигдөр /7-р сарын 05/ Хуасон-14 хэмээх анхны тив дамнасан баллистик пуужингаа амжилттай хөөргөсөн талаар Хойд Солонгосын телевизээр дамжуулсан юм. Тэдний мэдээлснээр тус пуужин далайн түвшнээс дээш 2,802 километрт хүрч, 933 километр замыг туулан, 29 минутын турш хөөрсөн ажээ.
Харин Оросын Батлан хамгаалах яамнаас тус пуужин дунд тусгалынх байж болзошгүйг анхааруулсан юм. Учир нь тэдний илрүүлснээр пуужин мэдээлэлд дурдсан шиг далайн түвшнээс дээш 2,802 километрт бус 535 километрийн өндөрт хөөрсөн төдийгүй 510 км замыг туулсан аж. Гэвч АНУ-ын талаас дээрх пуужинг холын тусгалынх болохыг баталсан байна.
Орчуулсан: С.Нарангарав
Эх сурвалж: Тасс агентлаг
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна