Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Хамгийн харамсалтай нь гоё нэртэй ч голоо цохсон хэдэн гэрэлтэй, хав харанхуй газар байсныг харсан иргэдэд үнэндээ хэлэх үг олдоогүй. “Нийслэл хотыг орчин цагийн Метрополис болгоно гэсэн хэрнээ хэдэн ширхэг гэрэл асдаг кабелийн утас л татаж дээ, том хотуудыг дуурайж, "Анхны шөнийн гудамж" хийж байна гэж улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг ийм байдлаар үрэн таран хийхийн оронд хотын захын гэр хорооллынхоо харанхуй гудамжиндаа хэдэн чийдэн нэмэрлэхгүй яаав даа хэмээн нээлтээ хийсэн цагаасаа шүүмжлэлийн бай болсоор байгаа билээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүртэл "Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг хааж 1.5 тэрбумаар түгжрэл үүсгэв" хэмээн жиргээд амжсан. Тэгвэл нөгөө айхтар нэртэй гудамжны хэдэн хямдхан гэрэл нь эхнээсээ салж унаж байна гэнэ. Учир нь дээгүүр гүйлгэсэн хэдэн гэрэл нь доошоо тасран унаж. Үүнээс үүдэн гэрэлт гудамж-ийг буулгаж эхэлсэн гэх яриа гарч эхэлжээ. Тэгвэл нөгөөх Шөнийн гудамж”-ийг буулгаж эхэлсэн талаар нэгэн жиргээч жиргэжээ. Түүний бичсэнээр бол Сөүл хотын захиргаанаас шаардлага ирсэн гэх. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол 1,5 тэрбум төгрөгийг хэрхэн яаж үнэгүйдүүлдэг, бас хэрхэн яаж “идэж” болдогийг бодитоор харуулсан “бүтээн байгуулалт” ийнхүү эхнээсээ үгүй болж эхэлж байгаа бололтой. Хэврэг хэдэн гэрэлтэй энэ гудамжийг хов живний бай болон байж Хотын дарга нь хүртэл нээсний хэрэг гарсангүй. Хий дэмий л хөрөнгө үнэгүйдүүлж, хөөс болон замхрахыг нийслэл даяар харуулах шиг боллоо.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй