Шөнийн гэрэлт гудамжаар ороод гараарай


Сөүлийн гудамж буюу циркийн хойд уулзвараас Наран плаза төв хүртэлх 440 метр авто замыг Автомашингүй, Шөнийн гэрэлт гудамж болгож байна. Уг гудамжны нээлт өнөөдөр 21 цагаас болох гэнэ. Тус гудамжинд олон нийтэд зориулсан  үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн хуучин зам нь шороон хөрс бүхий талбай байсан ба түүнийг хатуу хучилттай зам болгосон байна. Мөн ногоон байгууламжийг нөхөн сэргээж, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажил хийгдсэн байна. Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллах ба энэ үеэрээ автомашины хөдөлгөөнийг хаах гэнэ. Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна.

06-р сарын 08 НЭЭЛТИЙН ӨДӨР


Жааз болон сонгодог урлагийн тоглолт

Гудамжны албан ёсны нээлтийн ажиллагаа

Рок поп урлагийн тоглолт

Электро хөгжмийн шоу

06-Р сарын 09 MUSIC FESTIVAL-ийн өдөр

Классик болон жазз хөгжмийн тоглолт

Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт

Электро хөгжмийн шоу

06-р сарын 10 NATIONAL FESTIVAL-ийн нэрэмжит өдөр

Жазз хөгжмийн тоглолт

Жааз болон сонгодог урлагийн тоглолт

Үндэсний урлаг болон хувцас загварын шоу

06-р сарын 11 ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ

Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн

Хүүхэд багачууд тоглох тусгай талбай

Жазз хөгжмийн тоглолт

Гадаад хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт