Сохо мебелийн захирал байцаагдаж байна


 22-хон настай охин ажлын байрны дарамтаас болж өндөр байшингаас үсэрч амиа алдсан мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчээ авсан. Талийгаач Ж нь тавилгын их дэлгүүр болох "Сохо мебель” компанийн ерөнхий захирал Жадамба гэж хүний туслахаар ажиллаад удаагүй байжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "Амиа хорлосон” гэж үзэж байгаа бол ар гэрийнхэн нь "Амиа хорлоогүй, гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй”. Тиймээс цагдаагийн байгууллагаас үнэн зөвийг нь олж тогтоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Тэгвэл уг хэрэгт буруутгагдаж байгаа Сохо тавилгын дэлгүүрийн захиралын талаар хачирхалтай зүйлс гарч ирсээр байна. Түүний экс найз охин учир битүүлгээр амиа хорлож байсан гэнэ. Мөн хэдэн жилийн өмнө топ модель С.Ариунбилэгт уулзаж учрах санал тавьж, бэл бэнчингээ гайхуулсан нэгэн эрийн зурвас хэвлэл мэдээллээр цацагдсан билээ. Тэр хэргийн эзэн энэ Жадамбаа гэх нөхөр мөн болж таарлаа. Эдгээр мэдээллийг харахад л тус компаний захирал гэгч энэ эр хормойн донтой хог шаар болох нь харагдаж байна. Толгойдоо бус доод эрхтэндээ захирагддаг, дээрэнгүй, бузар нэгнээс болж амьдралын амтыг мэдэрч амжаагүй охин амиа алдчихлаа. Жадамбааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж,  байцааж байгаа сурагтай. Харин тэр хууль дүрэм нь энэ хүнд үйлчлэх үү гэдэг тун эргэлзээтэй. Учир нь талийгаач охин хүчирхийлэлд өртсөн даруйдаа цагдаагийн газар өргөдөл өгсөн ч тус өргөдөл учир битүүлгээр алга болсон бөгөөд “Сохо мебель”-ийн захирал охинд “Чи өргөдөл бичээд нэмэргүй. Надад тэр хууль үйлчлэхгүй. Тэр өргөдөл чинь байхгүй. Чи юун дээрээ очихын бэ” гэж хэлсэн гэдэг. Мөнгө төгрөгтэй нөхдүүдийн дийлэнх хувь нь хормойн дон тусчихсан шүлсээ гоожуулаад явж байдаг нь нууц биш. Муу сайн баячуудын энэ мэт бусармаг үйлдэл дэлгэгдээгүй ч олон бий. Дахин тэдний бэлгийн мөлжлөгт охид бүсгүйчүүдийн амьдралыг баллаж орхихгүйн тулд энэ хэргийн талаар холбогдох байгууллагууд судалж, үнэнийг олох хэрэгтэй.

 

PAPARATSI.MN