Манайхны дунд эцэг эхээсээ зүүгдэж, нэр төрийг нь худалдаж томоохон суудалд хөлөө жийгээд суугаа нэлээдгүй хэдэн хүн бий. Тэдний ихэнхи нь улс төрд толгой цохиж яваа гэхэд хэлсдэхгүй. Амных нь салиа нь арилаагүй, аав ээжийнхээ өврөөс гарч амжаагүй нялх Сэнгүм”-үүд бол өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр бүр ч тоо нь нэмэгдсэн гэхэд болно. Тэдний нэг нь Үйлдвэр худалдааны яамыг толгойлж явсан Ч.Ганзориг ноёнтны хүү, өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн юм. Түүний аав улсын болон ард түмний мөнгөнөөс хулгайлж, оффшор дансанд хадгалж байсан нь илт болсон. Түүний дүү гэх Ч.Батзориг хэмээх нууц ноёнтон гадаадад хамгийн их данстай эрхэмээр тодроод авсан. Учир нь тэрээр гадаад улсад ганц, хоёр бус бүр долоон дансны эзэн байсан.
Үл танигдах энэ эрхэм гадаадад тэр олон данс нээлгээд мөнгө хадаглаад байхаар хөрөнгө чинээтэй нэгэн байсан бол өдийг хүртэл таг чиг байхгүй байсан биз. Тэгэхээр энэ их мөнгө, дансны гаргалгаа мэдээж Ч.Ганзоригтой холбоотой. Тэрээр аавынхаа хулгайлсан мөнгөөр хүү Тэмүүлэн нь томоохон албан тушаалуудад заларсаар ирсэн. Тодруулбал Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайд, НАМЗХ-ын Ерөнхийлөгч, “Оюутолгой”компанийн ТУЗ-ийн гишүүн зэрэг өөртөө ахадсан албан тушаалуудыг хашиж байсан удаатай. Сүүлд бүр төрийн түшээ хүртэл болоод амжсан. Энэ бүхний ард ноён Ч.Ганзоригийн нөлөө байсан нь тодорхой биз. Хоёр үеэрээ Монгол төрийг буртаглаж, авилга хээл хахууль, хулгай луйврын мөнгөөр Архангайчуудын тархийг угааж яваа Чимэддоржийн Ганзориг, түүний дүү Ч.Батзориг, Г.Тэмүүлэн нар шударга үнэнд ялагдах, гүйцэгдэх нэг өдөр ирж л таарна. Монголын ард түмний баялгийг энэ мэт хэдхэн хулгайч ханаж цадахгүй хулгайлж, оффшор бүсэд зургаа, долоогоор нь нууц данс нээж хагартлаа баяжицгааж байгаа нь зөвхөн цаг зуурын асуудал билээ.
PAPARATSI.MN
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ