Хойд Солонгос улс өнөө өглөө зүүн эргээсээ хөлөг онгоц сөнөөх зориулалттай хэд, хэдэн пуужинг зэрэг харважээ. Уг пуужинг Канвон мужийн Вонсанаас харвасан бөгөөд 200 километр зам туулаад Япон тэнгист унасан байна. БНАСАУ-ын энэхүү үйлдэл нь Солонгосын хойгт байрлаж буй АНУ-ын нисэх онгоц зөөгч хөлөг онгоцыг устгаж чадна гэдгээ харуулах зорилготой байсан гэж ажиглагчид үзээд байгаа аж. Хойд Солонгос 5-р сарын 29-нд баллистик пуужин амжилттай туршсан бөгөөд дараа нь энэ сарын 5-ны өдөр нисэх хүчний өргөн хэмжээний хээрийн сургууль зохион байгуулж, сөнөөгч онгоцнууд нь байлдааны нислэг хийсэн юм. Энэ сургуулилт нь Солонгосын хойгт байрлаж байгаа АНУ-ын нисэх онгоц зөөгч хөлөг онгоцнуудыг устгах бэлтгэл гэдгийг тус улсын эрх баригчид зарлаж байгаа. Солонгосын хойгийн байдал 1953 оноос хойших хамгийн эгзэгтэй үедээ ирээд байгаа бөгөөд Вашингтон Хойд Солонгосын цэргийн объектуудад цохилт өгөхөд бэлэн хэмээн мэдэгдэж, БНАСАУ хариуд нь пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн. Тус улсын пуужингууд Номхон далай дахь Гуам аралд байрлаж буй АНУ-ын цэргийн баазад хүрэх хангалттай чадамжтай гэдэг нь тодорхой болоод байгаа юм.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа