Яг түүн шиг шоуны анхны дугаарын оролцогч загвар өмсөгч С.Сарнай удахгүй бүл нэмнэ. Тэрээр чамгүй дуулж бүжиглэдэг авьяастай нэгэн гэдгээ өнгөрсөн жилийн шоугаар харуулж чадсан. Тиймдээ ч үзэгч олноос өндөр үнэлгээ авч шилдэг оролцогчийн нэгээр шалгарсан юм. Түүний нөхрийг Э.Мөнх-Эрдэнэ гэх бөгөөд загварын салбартаа танигдсан чамгүй амжилттай яваа моделиудын нэг юм. Хосууд өдгөө нэг хүүтэй бөгөөд дахин үрийн зулай үнэрлэхээр зэхэж байна. Мөн С.Сарнай цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг төдийгүй охид бүсгүйчүүдэд өөрийн нүүр будалтыг хуваалцан олон бичлэг хийсэн байдаг. Өнгөрсөн ням гарагт болсон "Яг түүн шиг” шоуны үеэр оролцогч Т.Бархүү, болон нөхрийн хамтаар зургаа авахуулжээ. Харин дээрх зургийн сэтгэгдэлд олон хүмүүс жирэмсэн юм уу, баяр хүргэе гэхчлэн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд үүний хариуд Сарнай баригдчихсан уу нууж байсан юмсан хэмээжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа