Өчигдөр цахим ертөнцөд нэгэн бичлэг шуугиан тарив. Бичлэгээс харахад ээж, охин хоёр нийлж нэгэн ТҮК-ийн ажилтанг зодож, танхайрч буй байдал харагдах бөгөөд тус бичлэгийг үзсэн хүмүүс маш их бухимдсан ба ээж охин хоёрыг буруутган "Ядарсан хүнийг дээрэлхэж, зодлоо, аав шигээ хүнийг хүндэдсэнгүй, ТҮК-ийн ажилтан хүн биш үү. Зогсох ёсгүй газар зогсчхоод юу вэ" гэх мэтээр бухимдлаа илэрхийлсэн. Харин энэ талаар зодуулсан ТҮК-ийн ажилтан П.Эрдэнэбат хэлэхдээ “Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл “чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд намайг зодсон.
Толгой руу маш их цохсон, зөндөө өвдсөн “Машинаа холдуул аа. Би ажлаа хиймээр байна” гэж хэлсэн. Гэтэл машинаасаа бууж ирээд над руу дайраад зодоод байхаар нь биеэ хамгаалах гээд шүүрээрээ ганц, хоёр угзарсан. Бусдаар бол надад эмэгтэй хүнд гар хүрэх хүмүүжил байхгүй. Өдий 57 насыг наслахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Өдөрт иймэрхүү байдал хэд хэд тохиолддог. Бид нарыг ер нь хүн гэж үздэггүй юм. Хэл амаар доромжилно. Хог, архи, пивоны шил гээд шидэхгүй юм байхгүй. ” хэмээн ярьжээ. Мөн хотоо цэвэрхэн байлгаж байна гээд их л баяртай ажлаа хийдэг ч хүмүүс үүнийг ойлгохгүй юм хэмээжээ. Монгол хүний өрөвч, зөөлөн сэтгэл хаана байна? Улам л зэрлэг болж байна. Хүний адгуус малаас ялгарах зүйл нь хэл биз дээ. Хэн нэгнийхээ шаардлагыг хүлээж авах дургүй, мөн хүнийг ялгаварлаж харьцдаг энэ хүнд суртал хэзээ алга болох вэ? Хууль дүрэм чинь хаана хэнд үйлчлээд байгаа юм. Ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаад саад учруулбал дор нь арга хэмжээ авдаг. Түүнтэй адил ажил үүргээ гүйцэтгэж явсан энэ ажилтанд саад учруулж, бүр танхайрсан ээж, охин хоёрт ямар арга хэмжээ авах вэ?
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ