УИХ-ын гишүүн С.Жавхлан эрх баригч намд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг хүлээж ажил хаясан нь нэлээдгүй хэл ам дагуулсан учраас Төрийн ордны ажлын өрөөндөө амьдрахаа илэрхийлж, бүтэн 81 цагийн турш хүлээсэн ч тусыг эс олсон тул тэрээр 2-ны өдрийн 18:00 цагт гэртээ харьсан. Энэ хугацаанд С.Жавхлан гишүүн зүгээр суулгүй, хэд хэдэн удаа цахим хуудаснаа лайв хийж,олон нийттэй санал бодлоо хуваалцаж суусан билээ. Түүгээр ч зогсохгүй “Хүслийн цагаан харгуй” гэх шүлэг хүртэл тэрлээд амжжээ. Тэрбээр шүлгээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу гадаа бороо шивэрч байх үед тэрлэсэн гэнэ. Түүний шүлгийг та бүхэнд хүргэе.
“Хүслийн цагаан харгуй"
Алгуур шивэрсэн бороон дуслууд
Тэрлэг дээлийг юунд норгоно вэ?
Аялгуу гэгээн сэтгэлийн дуунд минь
Гунигийн сүүдэр юунд нуугдана вэ?
Хүслийн цагаан харгуйд
Хясал юундаа хургана вэ?
Хөврөх замын дундаас
Хүлэг минь юунд цуцна вэ?
Өнжин будантах өтгөн МАНАН
Өр зүрхийг юунд шаналаана вэ?
Өөдрөг гэгээн итгэлийн дуунд минь
Өнчин нулимс юунд асгарна вэ?
Цэлийн уужрах тэнгэрийн энгээр
Цээжний гүнээс очис гэрэлтэнэ
Буруугүй зөвийг дуулах дуундаа
Худалгүй үнэнийг дуудах учиртай
Хүслийн цагаан харгуйд
Хясал юундаа хургана вэ?
Хөврөх замын дундаас
Хүлэг минь юунд цуцна вэ?
Өнжин будантах өтгөн МАНАН
Өр зүрхийг юунд шаналаана вэ?
Өөдрөг гэгээн итгэлийн дуунд минь
Өнчин нулимс юунд асгарна вэ?
Хүслийн цагаан харгуйд
Хясал юунд хургах билээ
Хөврөх цагын аясаар
Хүлэг юунд цуцах билээ
Хүслийн цагаан харгуйд
Хясал юундаа хургана вэ?
Хөврөх замын дундаас
Хүлэг минь юунд цуцна вэ?
Өнжин будантах өтгөн МАНАН
Өр зүрхийг юунд шаналаана вэ?
Өөдрөг гэгээн итгэлийн дуунд минь
Өнчин нулимс юунд асгарна вэ?
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа