Бид өөрийн орны миссүүдээ “зөвхөн Монголдоо”, “зөвхөн гадаадад” гэж ангилах хэрэгтэй бололтой. Учир нь өөрийн орондоо шинэхэн хэрнээ гадаад улсад аль хэдийнэ акулуудын эгнээнд орчихсон яваа миссүүд байна. Тэдний нэг жишээ бол Б.Гүнзаяа, эх орондоо ёстой будаг нь ханхалсан цоо шинэ мисс шахуу ч гадаад ертөнцөд “Монгол” нэрийг өндөрт өргөж яваа. Саяхан гэхэд л "11th Asian film awards" буюу Азийн кино наадамд монгол улсаа төлөөлөн оролцсон.
Зурагт, интернэтээр л хардаг одуудтай Монгол хүн мөр зэрэгцэн зогсох үе ирснийг манай салбар салбарын мундаг хүмүүс харуулсаар байгаа. Б.Гүнзаяа Photo model of the world 2016 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Турк улсад 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж 3-р байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын засгийн газраас зохион байгуулагддаг Miss Leisure world 2016 тэмцээнд нийт 40 орны гоо бүсгүй оролцоход Хятадын засгийн газрын "Хүндэт жуух” бичиг, Диплом, Авьяас Топ-5д үлдэж финалийн шатанд Miss exotic буюу "Хамгийн чамин мисс”, "Авьяаслаг мисс” -ийн титэм хүртсэн. Зах зухаас нь дурдахад л ийм чамин CV-тэй мисс бүсгүйг хэдийнээ мэргэжлийн хүрээнд нь “Миссийн тэмцээний ангууч” гэх болж. Хөөрхөн сайхан, мундаг миссүүд манайд тоо томшгүй. Гэвч одоогоор Б.Гүнзаяагийн энэ олон ялалт, амжилтыг давах мисс байхгүй байна гэнэ. Б.Гүнзаяа яг одоо "Brand luxury model awards 2017" нийт 11 орны 50 гаруй моделиуд оролцож байгаа Олон улсын модель авардсд эх орноо төлөөлөн оролцож байна
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа