-АРДЧИЛЛЫН АМИН СҮНС БОЛ ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ-
Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь та, би, бид бүгдээрээ үзэл бодлоо төр засгийн хяналт, дарамтгүй, хэн нэгнээс айхгүйгээр илэрхийлэхийг хэлж буй юм. Ардчилсан чөлөөт нийгмийн гол амин судас нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх байдаг. Монгол Улс Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд монгол хүн бүр “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Хуульчилж өгсөн энэ дархан эрхийг ямар ч албан тушаалтан, дарга сайд, хэнбугай ч ямар ч нөхцөл хааж боох эрхгүй.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг, улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” заасан байна.
-АРГАА БАРСАН ТОЙМЧИЙН ҮГЭЭР ҮГ ХИЙХ НЬ-
Гэтэл сэтгүүлч хүний хувьд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн олон улсын тоймч Ш.Гантулгыг Эрүүгийн цагдаагийн газраас дуудаж байцаалт авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж бидэнд өгч байна. Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд Монголын телевизүүдээр гарсан "Улаан тарианы хүүхдүүд" нэртэй нэвтрүүлгийн үеэр “Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгүй хүний толгойг аваад, тэр толгойнуудыг цуглуулаад монголчууд тойроод бүжиг хийх юм бол бүх авилгал үгүй болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байдаг” хэмээн ярьсан билээ. Түүний дээрх яриа бол иргэн хүнийхээ хувьд ч тэр, улс төрийн тоймч хүнийхээ хувьд ч тэр авилгалаас хэрхэн ангижирах вэ гэж толгой гашилгаж, аргаа барсандаа ярьсан энгийн нэг үзэл бодол мэт санагдсан.
Ийнхүү зүгээр нэг үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө Эрүүгийн цагдаагийн газарт байцаагддаг үе ирж буй бололтой. Өнгөрсөн дөрвөн жил цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, иргэдэд ээлтэй болж эхэлж байсан. Гэтэл сонгуулиас сонгуульд орвонгоороо өөрчлөгдөж байдаг төрийн тогтолцооны завхралаас болж эргээд хаалттай, иргэддээ халтай болж эхэлж буй нь энэ гэж сошиал орчинд бухимдлаа илэрхийлэх олон хүн байна.
Эх сурвалж: Medee.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа