Манай улсын тэргүүн баячуудын хүүхдүүд хөлбөмбөгийн багуудыг худалдан авч, ивээн тэтгэдэг байна. Тодруулбал, “УБ-Сити” клубын эзэн “Магнай Трейд”-ын /МТ/ -группын ерөнхий захирлын дунд хүү “МТ” группын гүйцэтгэх захирал Р.Ганзоригийн хүү Г.Дашням, “Atletik -220” клубын эзэн “Ажнай групп”-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, “Унаганууд” клубын эзэн “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэлийн хүү О.Дөлгөөн, “Сэлэнгэ пресс” хоёр эзэнтэй бөгөөд нэг нь “Сэлэнгэ пресс”-ийн захирал н.Батмагнай, “Дэрэн” клубын эзэн нь “Дэрэн” барилгын компанийн эзэн Н.Мөнхчулуун, “А-Ф-Эс-Си” клубын эзэн “АПУ”-гийн босс П.Батсайханы хүү Б.Гантүшиг нар байх аж. Дээрх нэр бүхий эрхмүүдийн хүүхдүүд болон зарим компанийн эзэд өөрсдөө хөлбөмбөгийн сонирхогчид байх бөгөөд өөрсдийн саналаараа хөлбөмбөгийн клубуудыг худалдан авч, тамирчдыг цалинжуулан дотоод лигийн тэмцээн тэмцээнд хөрөнгө хаяж оролцуулах боломжийг хангадаг байна. Манай улсын хөлбөмбөгийн холбоо жилдээ дэлхийн хөлбөмбөгийн холбоо болох “FIFA”-ийн санхүүжилтээр жилдээ 250 мянган доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос мөн 250 мянган доллар хөрөнгө оруулалтаар авдаг хэдий ч дээрх мөнгө ОУ-ын тэмцээн болон лигийн тэмцээний зардал бараг хүрэлцдэггүй гэнэ.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй