Нэгэн үе драмын театраар овоглож асан жүжигчин Т.Хулан театраасаа гараад багагүй хугацааг үдээд байгаа. Энэ хугацаанд тэрээр нөхөртэйгөө хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд “Гэрлэн дохио” олон ангит кино нь Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болсон билээ. Амраг хосын хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Түцний охид кино чамгүй амжилттай яваа билээ. “Go adventure” студийн захирал Д.Галбаяртай дэр нийлүүлээд долоо дахь жил амьдралаа бадамлуулж буй тэд гурван хүүхэдтэй.
Том охиныг нь өмнөх эхнэр Н.Оюунчимэгийн хүүхэд бөгөөд өдгөө энэ бүсгүйг Аглуугийн эхнэр болсон гэдгийг үзэгчид андахгүй. Тэгвэл жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагадаа “Хүн хүнд илүүддэггүй гэж боддог. 23 настай байхдаа 6 настай охины хойд ээж болж байлаа. Анхандаа бэрхшээл бишгүй тохиолдож байсан. Өөрөө ээж болж байж ээж гэдэг үгний утга учрыг бүр их ухаарсан. Охиноо өөрийн төрсөн хүүхэд шигээ л санадаг. Охин маань одоо 13-тай, бид тавуулаа сайхан л амьдарч байна” хэмээн сайхан сэтгэлт жүжигчин бүсгүй өгүүлсэн юм. Т.Хулан нэг дүүтэй айлын том охин болохоор олуулаа байхыг хүсдэг. Улам ч илүү өнөр өтгөн айл болохыг хүсдэг тэрээр өөрөө хүндрэлтэй төрдөг болохоор үрчилж аваад өсгөчихсөн ч яахав хэмээн боддог гэнэ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна